Call24

Бид систем бүтээдэг биш харилцагчаа алдахгүй байх орчинг бүтээдэг

Бидний түүх

Бид бизнесийн байгууллага, брэндүүдийг дижитал орчинд байршуулах зорилгоор анх 2012 онд үүсгэн байгуулагдсан. Одоо ч энэ зорилгын хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад шийдэл санал болгож, харилцагчидтайгаа тогтвортой хамтран ажиллаж байна.

2020 оноос эхлэн бид call center чиглэлийн шийдлийг үе шаттайгаар хөгжүүлж эхэлсэн. Анхны хувилбарууд нь дуудлагын бүртгэл, хяналт зэрэг суурь хэрэгцээг хангахад чиглэж байсан бөгөөд цаашид хэрэглэгчдийн бодит ашиглалт, санал хүсэлтэд тулгуурлан дараах гол боломжуудыг шат дараатайгаар нэмсэн. Үүнд:

  • CRM – харилцагчийн мэдээлэл, өмнөх түүхийг нэг дор хадгалах
  • Дуудлагаас үүсэх мэдээллийн бүртгэл – дуудлага бүрийг өгөгдөл болгон бүртгэж, хайх, дүгнэх боломж
  • Операторын гүйцэтгэлийн хяналт – дуудлага, ачаалал, үр дүнг хэмжих
  • Борлуулалт, үйлчилгээтэй уялдуулах – дуудлагыг борлуулалт болон үйлчилгээний процессын нэг хэсэг болгон ашиглах

Call24 платформ

Ийнхүү хуримтлагдсан туршлага, тусдаа хөгжиж байсан боломжуудыг нэгтгэх шаардлагын үр дүнд бид Call24 платформыг бий болгосон.

Call24 нь дуудлага, харилцагчийн мэдээлэл, борлуулалт, үйлчилгээний процессыг нэг дор төвлөрүүлж, байгууллагуудыг хэрэглэгчтэйгээ илүү ойлгомжтой, системтэй, өгөгдөлд суурилсан байдлаар ажиллах боломжийг олгодог нэгдсэн шийдэл юм.

Бид өнөөг хүртэл

Олон жилийн турш бодит ашиглалт дээр ажилласны үр дүнд манай системүүд тогтвортой, найдвартайгаар олон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

1.2 сая+

Сард дамждаг дуудлагын тоо

300

Идэвхтэй ашиглаж буй байгууллага:

40,000+

Өдөрт боловсруулагддаг дуудлага

5+ сая

Хадгалагдсан дуудлагын бичлэг

99.9%

Системийн найдвартай ажиллагаа (uptime)

150,000+

Өдөрт бүртгэгддэг харилцаа, үйлдлийн өгөгдөл

5+ жил

Call center чиглэлээр тасралтгүй хөгжсөн туршлага

3

Ашиглагдаж буй зах зээл (Монгол, АНУ, Малайз)

1000+

Системээс өдөрт илгээгддэг SMS Мэйл үнийн санал

Ирээдүйд

AI-д суурилсан ухаалаг удирдлага

Call24 нь дуудлага, харилцаа, борлуулалтын өгөгдлийг ашиглан хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх боломжийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

Нэгдсэн экосистем

Ирээдүйд Call24 нь зөвхөн call center систем биш, харин CRM, борлуулалть харилцагчийн үйлчилгээ, мессеж, чат, автомат урсгал зэрэг бүх харилцааг хамарсан нэгдсэн экосистем болон хөгжих зорилготой.

Call24 = Communication-first HUB

Харилцагчтай үүссэн бүх харилцааг нэг төвд цуглуулж, удирдаж, шийдэл болгодог Customer Interaction HUB болж хөгжих зорилготой.

Customer Experience Platform

Ирээдүйд Call24 бол утас авах систем биш, харилцагчийн үйлчилгээ, туршлагыг бүхэлд нь удирддаг төв болно.

Call24 – Үндсэн 3 зарчим

1. Дуудлага бүр бол боломж

Орж ирсэн нэг дуудлага нь борлуулалт ч байж болно, үйлчилгээний хүсэлт ч байж болно, гомдол ч байж болно — аль нь ч байсан алдвал боломж алдана. Call24 дуудлагыг бодит ажил (task) болгодог.

Нэг харилцагч = нэг үнэн түүх

Дуудлага, чат, форм — аль сувгаар холбогдсон нь хамаагүй, бүх мэдээлэл нэг профайл дээр хадгалагдана. Excel, хувь чат, хүний дэвтэр, ажилтны хувийн утсанд байх ёсгүй

Орж ирсэн харилцаа бүр эзэнтэй, төгсгөлтэй

Дуудлага, хүсэлт, гомдол, борлуулалт — бүгд эзэнтэй, явцтай, заавал хаагддаг. “Алга болсон ажил”, “хэн хариуцах нь мэдэгдэхгүй” асуудал байхгүй.