Call24 – Гадаад аялал, тасалбар борлуулалтын компаниудад

Хэрвээ та аялалын бизнестэй бол анхаарлаа наашаа хандуулаарай. Аяллын захиалга бол нэг яриагаар хаагддаг бизнес биш.

Харилцагч:

  • Өнөөдөр үнэ асууна
  • Маргааш огноо сольж асууна
  • Дараа нь найзуудаа нэмнэ
  • 3 хоногийн дараа дахин залгана

Хэрвээ тэр түүх хадгалагдаагүй бол захиалга алдана. Хэрвээ сайн байвал жил бүр танайхаар аялана эсвэл найзууддаа хэлнэ.

Call24 нь харилцагчтай хийсэн бүх яриа, илгээсэн санал, тохирсон үнэ, бүртгэлийн явцыг нэг дор хадгална.

Харилцагч дахин залгахад:

“Өмнө нь Тайланд 5 хоногийн тур асууж байсан, 9 сарын 12-ны нислэг, 3 хүн” гэсэн мэдээлэл шууд харагдана.

Дахин эхнээс нь асуух шаардлагагүй.

Call24 нь лавлагааг deal болгох процессыг системчилнэ.

Гол онцлогууд

Аяллын бизнес бол олон удаагийн яриаг захиалга болтол нь марталгүй удирдах ажил — Call24 үүнийг системтэй болгоно.

Лавлагааг алдахгүй бүртгэнэ

Утсаар, чат, веб формоор ирсэн аяллын хүсэлт бүр системд хадгалагдана. “Сөүл хэд вэ?” гэж асуусан яриа мартагдахгүй.

Санал, тохиролцооны түүх хадгална

Ямар чиглэл, ямар огноо, хэдэн хүн, ямар үнэ санал болгосон — бүгд хадгалагдана. Харилцагч дахин залгахад эхнээс нь асуух шаардлагагүй.

Бүлэг аяллын бүртгэл

Нэг аялал дээр олон хүний мэдээллийг нэг дороос удирдана. Хэн урьдчилгаа хийсэн, хэн дутуу баримттай гэдгийг хялбар харна.

SMS / Имэйл илгээх

Үнийн санал, аяллын хөтөлбөр, төлбөрийн зааврыг 1 дарж илгээх боломжтой.

Аяллын төрлөөр ангилж, шүүж удирдана

Лавлагааг чиглэл, огноо, төлбөрийн статус, шат дамжлагаар ангилан бүртгэж, дараа нь шүүж харах боломжтой. Захиалга алдагдахгүй, хяналттай болно.

Аяллын төрлөөр шүүж, удирдана

Аяллын лавлагааг үе шат бүрээр нь хянаж, алдагдахгүйгээр борлуулалт болгон хувиргана.

Түгээмэл асуултууд

Аялал бол нэг яриагаар хаагддаг бизнес биш. Харилцагч үнэ асууна, огноо солино, хүн нэмнэ, дараа нь гэрээ хийнэ. Call24 дээр тухайн харилцагчтай хийсэн бүх яриа, илгээсэн санал, тохирсон үнэ, явцын тэмдэглэл нэг дор хадгалагдана. Гэрээ хийх үед өмнө ярьсан бүх нөхцөл шууд харагддаг тул эхнээс нь дахин асууж будилах шаардлагагүй.

Тийм. Ирсэн, гарсан бүх дуудлага бүртгэгдэнэ. Хэрэв хүсвэл бичлэг хадгалж, чанарын хяналт хийх боломжтой.

Та: Хэдэн дуудлага авсан Дундаж ярианы хугацаа Хэдэн цаг захиалга үүсгэсэн Хэдэн гомдол шийдсэн гэдгийг тайлангаар харна.

Тийм. Call24 дээр лавлагаа өгсөн, аялсан, сонирхсон бүх харилцагчийн мэдээлэл нэг сан болж хуримтлагдана. Жишээ нь: • Өмнө нь Тайланд явсан хүмүүс • Солонгос сонирхож байсан ч яваагүй хүмүүс • Гэр бүлээр аялдаг хэрэглэгчид • Корпорэйт аялал авдаг байгууллагууд гэсэн байдлаар шүүж гаргах боломжтой.

Харилцагчийн бүх түүх системд хадгалагдсан тул менежер солигдсон ч мэдээлэл алга болохгүй. Шинэ менежер өмнөх яриа, тохиролцоог хараад шууд үргэлжлүүлнэ.

Байгууллагын хэмжээ, удирдлагын шийдвэр гаргалт, ажилтнуудын идэвх оролцооноос шалтгаалан хугацаа харилцан адилгүй байдаг. Ихэнх эмнэлэг, салон 2–4 долоо хоногийн дотор бүрэн нэвтрүүлж, хэвийн ашиглаж эхэлдэг. Бид анхан шатны тохиргоо, сургалт, нэвтрүүлэх процессыг хамтран хийж өгнө.