Call24 – Банк, санхүүгийн байгууллагад

Банк, ББСБ-ийн хувьд харилцагчтай хийсэн нэг яриа бол зүгээр дуудлага биш итгэл, зээлийн боломж, урт хугацааны харилцааны эхлэл байдаг.

  • Зээлийн хүсэлт утсаар ирээд алга болдог уу?
  • Харилцагч олон хүнд давтаад тайлбарлуулдаг уу?
  • Follow-up мартагддаг уу?

Call24 нь дуудлага, зээлийн хүсэлт, харилцагчийн бүх харилцааг нэг системд төвлөрүүлнэ.

  • Мэдээлэл алдагдахгүй.
  • Хүсэлт хяналтгүй үлдэхгүй.
  • Follow-up мартагдахгүй.

Харилцагч залгах бүрт өмнөх түүх, хүсэлт, шийдвэрийн явц нэг дэлгэц дээр харагдана.Дахин дахин асуух шаардлагагүй болно. Call24 нь зөвхөн дуудлага удирдах систем биш харилцагчийн үйлчилгээ, зээлийн процесс, гүйцэтгэлийн хяналтыг системчлэх шийдэл юм.

Гол онцлогууд

Санхүүгийн байгууллагын хувьд хурд, ил тод байдал, хяналт бол өрсөлдөх чадвар. Call24 нь дуудлагаас эхлээд шийдвэр хүртэлх процессыг системчилнэ.

Харилцагчийн бүрэн түүх

Залгахад зээлийн хүсэлт, өмнөх шийдвэр, гомдол нэг дэлгэц дээр харагдана. Давтан асуух шаардлагагүй.

Зээлийн хүсэлт бүртгэх

Дуудлагын үед шууд хүсэлт үүсгэж, эдийн засагчиж автомат хуваарилна.

Ухаалаг дуудлага хуваарилалт

IVR болон автомат чиглүүлэлт ашиглан дуудлагыг зөв салбар, зөв мэргэжилтэнд холбож өгнө.

Ачаалал, гүйцэтгэлийг харах

Оператор бүрийн дуудлагын тоо, шийдвэрлэсэн хүсэлт, дундаж хугацаа, ачааллыг тайлангаар харна. Үйлчилгээний стандарт, SLA-г хянах боломжтой.

Түгээмэл асуултууд

Тийм. Харилцагч залгах үед шууд зээлийн хүсэлт нээж, pipeline-д оруулах боломжтой. Хүсэлт бүртгэгдэж, хариуцсан менежерт автоматаар хуваарилагдана.

Болно. Бүртгэлийн линк, шаардлагатай баримтын жагсаалт, формын холбоосыг 1 дарж илгээх боломжтой. Ингэснээр “Та юу явуулах вэ?” гэсэн давтан асуулт багасна.

Хэрвээ зээлийн програмтай холбож чадвал болно. Бусад харилцааны түүх системд шууд харагдана.

API боломжтой бол холбож болно. Интеграцийн хувьд таны одоо ашиглаж буй системээс хамаарна. Бид техникийн боломжийг шалгаж шийдэл санал болгодог.

Болно. IVR болон автомат чиглүүлэлт ашиглан дуудлагыг бүс, салбар, бүтээгдэхүүнээр хуваарилж болно. Жишээ: “1 – Цалингийн зээл”, “2 – Бизнесийн зээл” гэх мэт.

Тийм. Ирсэн, гарсан дуудлага бүр хадгалагдана. Дотоод хяналт, маргаан шийдвэрлэх, үйлчилгээний чанар сайжруулахад ашиглана.

Ихэнх ББСБ 2–4 долоо хоногт бүрэн нэвтрүүлдэг. Тохиргоо, дугаар холболт, сургалтыг бид хийж өгнө.

Харин ч жижиг байгууллагад илүү хэрэгтэй. Хүсэлт алдах, follow-up мартах, харилцагчийн түүх тарамдах асуудлыг шийдэж өгнө. Өсөх үед процесс бэлэн байдаг.

Дуудлагаа хянаж, бизнесээ
өсгөхөд бэлэн үү?

Call24 танай бизнест хэрхэн нийцэхийг мэдэхийг хүсвэл манай инженертэй уулзалт товлоорой!