Монголын Нууц товчоо болон түүхийн сэдвээр дагнан ажилладаг. 1996 он Зураач нөхдийн хамт “Magic Art” бүлгэмийг байгуулсан, 1999 он “Тааварт МНТ” багачуудад зориулсан зурагт ном, 2001 он“Magic Art” бүлгэмийн “Алтан ургийн домгийн чуулган” үзэсгэлэн, 2004 он “Багласан сум” МНТ-ноос сэдэвлэсэн комикс, 2008 он МНТ-г Дэлхийд түгээе төслийг санаачлан эхлүүлсэн, 2012 он “Ардчиллын түүчээ МоАХ” өргөн цараат уран зураг (Монголын Үндэсний Музей), 2014 он “МНТ Түгээмэл эх” Тэргүүн дэвтэр, 2015 он “МНТ Түгээмэл эх” Дэд дэвтэрийг, Өдгөө “Чингис хаан” анимейшн кино төслийг хэрэгжүүлж байна.
Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөнөөсөө хойш О.Гомбожав нь харилцаа холбоо, санхүү, медиа салбарт маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. "Максима Медиа" компани 2012 онд Телевиз Үзэлтийн Судалгааг (ТҮС) нэвтрүүлснээс хойш тус компаний харилцагчдад ТҮС-тэй холбоотой сургалт, зөвөлгөөгөөр хангах ажлыг хариуцаж иржээ. Энэхүү ажлынхаа хүрээнд Монголын Телевизийн салбарын нөхцөл байдал, чиг хандлагын талаар Телевиз Үзэлтийн Судалгааны үр дүнд тулгуурлан 20 гаруй нийтлэл, өгүүлэл бичсэн нь дотоодын хэвлэлүүд болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Үүнээс гадна "Максима Медиа" компаний толгой компани болох "Максима Консалтинг" компаний зах зээлийн судалгааны үйлчилгээг хариуцаж, олон судалгааны төслүүдэд судлаач, шинжээчээр ажилласан байна. Тэрээр өдгөө "Максима Медиа" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
2004 оноос буюу сүүлийн 10 жил комикс, манга, зурган ном, сурах бичиг зэрэг нийт 100 гаруй бүтээл, ном хийсэн. Бонго хүүхдийн нэвтрүүлгийг Боловсрол сувагтай хамтарч хийсэн. Энэ нь одоогоор Монголд хамгийн алдартай хүүхэлдэйн баатар болоод байна. Бонгын 9 цуврал зурган ном, Майдарын 9 цуврал зурган ном, Дусалхүү 10 цуврал зурган ном, Батхаан 3 цуврал зурган ном, 300 Тайчуудыг дарсан домог зурган ном, Most манга сэтгүүл, 6 настангуудын математик 1 гэх мэт сурах бичгүүд, Анимэйшн, хүүхэлдэйн рекламууд 20 гаруйг хийсэн. Н.Эрдэнэбаярын бүтээсэн Бумбардай зурган ном нь 2015 онд Японы Токио хотноо зохиогдсон Дэлхийн зурган номын хамгийн том уралдаан болох Олон Улсын Манга авардсаас Дэлхийн 46 улсын 317 бүтээлээс шалгарч тэргүүн байр Алтан гранпри шагналыг хүртсэн.