Бизнесээ эхлүүлж буй танд харилцагчийн дуудлага, гомдол, хүсэлтийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчийн мэдээллийг эхнээс нь цэгцтэй бүрдүүлэх, зардал хэмнэж үр дүнтэй ажиллах боломжийг олгоно.
Call24 нь гарааны бизнесүүдэд дараах асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг:
Эдгээр шийдлүүд нь гарааны бизнесүүдэд хэрэглэгчийн мэдээллийг зөв бүрдүүлэх, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, зардлыг хэмнэх зэрэг олон давуу талыг олгодог. Ингэснээр бизнесийн өсөлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн мэдээллийг нэгтгэх, борлуулалтын нэг ч боломжийг алдахгүй байхад Call24 танд тусална.
АСУУДАЛ | ШИЙДЭЛ |
---|---|
Дуудлага алдах: Ажилтнууд оффис утас, гар утсаар ярьдаг тул хэрэглэгчийн дуудлага бүртгэгдэлгүй орхигддог. | Дуудлага бүртгэх систем: Үндсэн нэг дугаараар холбогдож бүх орсон гарсан дуудлага бүртгэгдэж лог болж үлдэнэ. |
Хэрэглэгчийн мэдээлэл цэгцгүй: Дуудлагаар өгсөн мэдээллийг тэмдэглэх, хадгалах систем байхгүйгээс боломжийг алддаг мөн дахин холбогдох үед танихгүй байдаг. | Хэрэглэгчийг таних систем: Дахин холбогдох үед дуудлагын дэлгэц дээр хэрэглэгчийн мэдээлэл автоматаар гарч ирнэ. Хэн, өмнө нь хэзээ ямар асуудлаар холбогдож байсан гэх мэт |
Үйлчилгээний чанар тогтворгүй: Хэрэглэгчдийн хүсэлтийг цаг тухайд нь шийдвэрлэхгүйгээс гомдол гардаг. | Шийдэл: Дуудлагыг гомдол болгон бүртгэж, хяналтын самбараар дамжуулан шийдвэрлэх хүртэл хянаж, хаадаг системтэй. |
Үр дүнгээ хэмжих боломжгүй: Дуудлага, борлуулалтын гүйцэтгэлийг хянах систем байхгүй | Ажилтны гүйцэтгэл хянах: Дуудлагын хариу өгөх хугацаа, шийдвэрлэсэн хүсэлтүүдийг хянаж, сайжруулах боломжтой. |
Олон салбар, багуудын дуудлагыг нэг дороос хянаж, хэрэглэгчийн түүх, гомдол, хүсэлтийг цэгцтэй удирдаж, үйлчилгээг жигд, тасралтгүй хүргэх боломжийг бий болгоно.
АСУУДАЛ | ШИЙДЭЛ |
---|---|
Хэрэглэгчээ 360 харах: Хэрэглэгчийн нарийн мэдээлэл, өмнөх харилцааны түүх хадгалагдахгүйгээс, операторууд хэрэглэгчийг дахин дахин асууж, үйлчилгээний чанар буурдаг. | Шийдэл: CRM болон дотоод системтэй интеграци хийснээр дуудлага бүрийн түүх автоматаар хадгалагдаж, операторууд хэрэглэгчтэй холбоотой нарийн мэдээллийг (ж.нь төлбөрийн үлдэгдэл) шууд харах боломжтой болно. |
Гомдол, хүсэлтийн хяналт сул: Асуудлыг бүрэн шийдсэн эсэхийг хянах систем байхгүйгээс хариу өгөх хугацаа сунжирдаг. | Гомдол, хүсэлтийн хяналт: Дуудлага бүрийг гомдол болгон бүртгэж, шийдвэрлэх хүртэл хянаж, follow-up хийх боломжтой. |
Үйлчилгээний чанар тогтворгүй: Операторуудын хариулт, шийдвэрлэх арга барил жигд биш тул хэрэглэгчийн сэтгэл ханамж буурдаг. | Бэлэн стандарт [SMS мэйл] хариултуудыг ашигласнаар операторууд ижил хариултыг өгч, хэрэглэгчийн асуудлыг хурдан, нэг стандартаар шийдвэрлэнэ. |
Лавлах төвд ирсэн дуудлагын шалтгаанууд нэгтгэгддэггүйгээс ямар асуудал хамгийн их гардаг, ямар төрлийн гомдол давамгайлж байгааг тодорхойлох боломжгүй байдаг. | Call24 нь дуудлага бүрийг шалтгаанаар нь ангилах боломжтой. Ингэснээр хамгийн их гарч буй асуудлын төрлийг тодорхойлж, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөө гаргах боломжтой болно. |
Лавлах төвд ирсэн дуудлагуудыг хариуцах баг, мэргэжилтэн тодорхойгүйгээс зарим дуудлага хариултгүй үлдэх, эсвэл буруу хүнд шилжих асуудал гардаг. | Call24 нь дуудлагыг хариуцсан баг, мэргэжилтнээр хуваарилах боломжтой. Ингэснээр дуудлага бүрийг зөв хүнд чиглүүлж, асуудлыг хурдан шийдвэрлэх боломж бүрдэнэ. |
Лавлах төвд ирсэн дуудлага бүрийг хэнтэй ярьсан, тухайн хүн ямар төрлийн хэрэглэгч болох нь тодорхойгүй тул борлуулалтын үйл явц тасалддаг. |
Call24 нь хэрэглэгчийг төрөл (Lead, Customer, Loyal Customer гэх мэт) болон хариуцсан ажилтнаар нь тэмдэглэх боломжтой. Ингэснээр дуудлага бүрийг тодорхой статус, шатлалд оруулж, борлуулалтын явцыг илүү үр дүнтэй хянах боломж бүрдэнэ. |
Асуудал: Дуудлага, гомдол, захиалгын дүн шинжилгээ хийх аналитик тайлан байхгүйгээс үйлчилгээний гүйцэтгэл, хэрэглэгчийн хандлагыг тодорхойлох боломжгүй. |
Тайлангийн хэсэгт дуудлагын тоо, гомдлын төрөл, шийдвэрлэх хугацаа, операторын гүйцэтгэл, борлуулалтын боломж зэрэг үзүүлэлтүүдийг график, хүснэгт хэлбэрээр харах боломжтой болгох. |