Зөвхөн нэг КОНТЕНТ Хөвсгөлд очих дотоодын аялагчдын тоог 70 мянгад хүргэв

Зөвхөн нэг КОНТЕНТ Хөвсгөлд очих дотоодын аялагчдын тоог 70 мянгад хүргэв

Уншсан既読Read 1091
ТүгээхShare共有する공유하기

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монголд интернэт хэрэглэгчдийн тоо 2.121.900 болсон байна. Хамрах хүрээгээрээ Улаанбаатар хотод 83.09, аймаг орон нутагт 13.96, хөдөө сумдад 2.95 хувийн үзүүлэлттэй байна. Хэрэглэгчдийг интернэт үйлчилгээ хүлээн авч буй технологиор нь авч үзвэл, 90.37 хувь нь GPRS, EDGE, 3G, EVDO-г ашиглаж байна.

Дээрх тоон мэдээллээс үндэслэн дараах дүгнэлтийг хийж болно. Интернэт хэрэглэгчдийн энэхүү огцом өсөлтөд чухам юу нөлөөлснийг товчхон дүгнэбэл та бидний хэрэглэдэг УХААЛАГ УТАС, түүнийг дагасан ХЭРЭГСЭЛ. Хэрэглээ гэдэг нь та бидний өдөр дутмын амьдралын нэг хэсэг болсон СОШИАЛ МЕДИА-г хэлж байгаа юм. 

Өнөөдөр үүрэн холбооны компаниуд интернэт түгээгч болж хувирч байгааг Та анзаарсан байх. Тэд нийгмийн эрэлт хэрэгцээг харж байгаа нь дамжиггүй. Тэгэхээр цаашид улам бүр хувьсана. Энэ хувьсал дээд цэгтээ хүрэхэд бидэнд гар утасны дугаар шаардлагагүй зөвхөн Фейсбүүк болон бусад Wechat хаяг байхад л болно. За энэ бол бидний ирээдүй. Магадгүй 5-8 жилийн дотор өрнөх үйл явц. Хүлээж л байя.

Одоо нийтлэлийн гол хэсэгтээ оръё. Олон нийтэд мэдээлэл хүргэхэд хамгийн чухал дэд бүтэц нь интернэт болжээ. Саяхан Блумберг телевизийн Медиа Форум нэвтрүүлгээр дараах статистик мэдээллийг үзүүллээ.

Эх сурвалж: www.bloombertv.mn 

Эндээс дүгнэлт хийхэд уламжлал медиа сувгууд интернэтийн дэд бүтцэд суурилсан платформ эдийн засгийн бүтээгдэхүүнд байр сууриа алдсаныг батлаж байна.

Тэгвэл тэр дэд бүтэц үүсгэж буй платформуудаар юу дамждаг вэ? Мэдээж энэ бол КОНТЕНТ. 1996 онд Майкрософт-ыг үндэслэгч Билл Гейтс “Контент бол ХААН” гэдэг нийтлэлээ бичиж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр аугаа хүн миний хийж буй зүйлийн цаад учир нь контент юм гэдгийг тайлбарлан бичсэн байдаг.

Контент нь текст, зураг, дуу, дүрс хэлбэрээр илэрч тухайн цаг үеэ мэдэрсэн, хүнд хэрэгцээтэй, сонирхолтой, бас этгээд хачин байх нь хүнд илүү хүрдэг зүй тогтолтой. Цаг үеэ олсон бүтээлч КОНТЕНТ нийгмийн сэтгэлзүй, үйл хөдлөлд хэрхэн нөлөөлж болдгийг нэгэн жишээгээр тайлбарлая. 

Өнөөдрийн байдлаар Фэйсбүүк дээр Монгол улсаас 1.3 сая хүн хувийн профайлаа үүсгэж, өдөр тутам 1 сая нь түүнийгээ идэвхитэй ашиглаж байна. Хувийн нийгмийн харилцаа үүсгэж ашиглахаас гадна бизнесийн, сурталчилгааны зорилгоор ашиглах нь ч бий. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэглэгчидтэйгээ  харилцах гол суваг нь Фейсбүүк болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Контентыг төлөвлөх, төсөвлөх, бүтээх, хэмжих, шинжлэх, улмаар хэрэглэгч төвтэй  КОНТЕНТ бүтээж маркетингаа зөв хийж буй байгууллага бол яах аргагүй “Авто доктор сүлжээ” юм.

Тэд www.facebook.com/cardoctormn хуудаснаас гадна үндсэн вэбсайт www.cardoctor.mn -ээ идэвхитэй сайн ажиллуулдаг. Онолоороо бол энэ маш зөв ажиллаж байгаагийн илрэл юм. Өөдөө нисэх шувуу хоёр далавчаараа дэвдэг шиг вэбсайт болон сошиал медиа хоёр хосолмол шинжтэй ажиллах нь дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга юм.  

    2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн фейсбүүк хуудаснаа “Та энэ зун хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?” Контентыг оруулж хэрэглэгчдээс судалгаа авч эхэлсэн.

    

    “Та энэ зун хаашаа аялахаар төлөвлөж байна вэ? санал асуулгаар нийт 770 сэтгэгдэл бичиж оролцсон байна. 

Санал асуулга авч дуусаад нэгтгэхэд нийт оролцогчдын 37.9 хувь буюу 308 хүн Хөвсгөл аймаг, 9.5 хувь буюу 77 хүн Архангай руу аялах хүсэлтэй гэжээ.  

Дээрх мэдээллээс үндэслэн Хөвсгөл (3 маршрут), УБ-Хэнтий (3 маршрут) КОНТЕНТ-ыг бүтээсэн.

Санал асуулга дээр тулгуурлан бүтээсэн “Улаанбаатар - Хөвсгөл чиглэлд аялах 3 МАРШРУТ” зурган контентоо 2015 оны ГИЙНГОО сэтгүүлд оруулж докторын бүх салбараар үнэгүй тарааж мэдээллийг www.cardoctor.mn сайт болон cardoctormn фейсбүүк хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэсэн. 

Энэ контент гарсан даруйдаа нийт 3.086 Like авч, 2.760 share хийгдэж, 282.000 хүнд хүрсэн. Тухайн контентод like дарсан Cardoctormn хуудасны хэрэглэгчдийн тоо 38.272, контентод ямар нэг үйлдэл хийсэн хэрэглэгчдийн тоо 21.432 хүрчээ. Эдгээр нь зөвхөн тухайн постын мэдээлэл бөгөөд групп, бусад хуудсуудад сэтгэгдлээр хэд хүрсэн тоог хянах боломжгүй. Үүний үр дүнд хөлтэй хүн бүр Хөвсгөл далайд очиж амарсан.

Дашрамд хэлэхэд хөвсгөл хүртэл 870 километр хатуу хучилттай замаар зорчих боломжтой болсон нь гол зүйл боловч, өдөөгч зүйл нь КОНТЕНТ байсан гэдгийг санах хэрэгтэй. Албан бус тооцоогоор 42.000 гаруй дотоодын аялагчид наадмын өдрүүдээр Хөвсгөл явсан гэдэг. Харин Хөвсгөл аймгийн захиргааны гаргасан тооцоогоор аялагчдын тоо 70.000 орчим хүрсэн гэдэг. Хэдийгээр аялагчид их байсан ч Хөвсгөлд сайжруулах, анхаарах зүйл их байсныг нуух юун.

Нийтлэлийг бичсэн: С.Баярсайхан

Нийт харилцан яриа