Алсын зорилготой хүнд ойрын зовлон үгүйг бидний сайн мэдэх Билл Гейтсийн таамаглал баталж байна. Хорин жилийн өмнө тэрээр өнөөдрийг алган дээр тавьсан мэт харж байжээ. Ингэхдээ зүгээр ч “буудсангүй”, туршлага, хөдөлмөрийнхөө үр дүнг тодорхойлсон хэрэг байв.
Мэддэг мөртлөө мэддэггүй боломжууд
Та интернэтийг баруун солгойгүй ашигладаг уу? Тэгсэн хэрнээ ашиг орлого тань яагаад нэмэгдэхгүй байна? Гарт тань компьютер, түүн дотор интернэт байхад л хүссэн контент бүтээх боломжтойг та маш сайн мэднэ. Харахад дөнгөж аягаа л атгамаар жижигхэн гарт тань телевиз, радио, сонин, сэтгүүл, вэбсайт гээд бүх мэдээллийн хэрэгсэл байна гээд бод доо. Ямар ч өртөг, илүү зардалгүйгээр хэрэглэгчдэд хүрэх суваг. Гайхалтай биш гэж үү? Чухам энэ боломжийг олж харснаар NBC телевизийн суваг болон Микрософт компани интернэт орчинд контент бүтээхээр төлөвлөгөөт ажилдаа оржээ. Тэд мэдээний бизнест хамтрахаар тохиролцлоо.MSNBC нэртэй кабелийн нэвтрүүлгийн сувгийг хамтран эзэмшиж, интернэт орчинд мэдээ мэдээллийн үйлчилгээг үзүүлэх ба NBC-гийн хувьд редакторын үүрэг гүйцэтгэх аж.
Цаашид контентын өрсөлдөөн улам ширүүснэ. Асар хүчтэй уналттай зэрэгцээд амжилтууд ч ирнэ. Зөвхөн програм хангамж, мэдээллийн салбарт бустоглоом, үзвэр үйлчилгээ, спортын нэвтрүүлэг, мэдээллийн лавлахууд, зар сурталчилгаа, бусад онлайн үйлчилгээний салбаруудад ч өрсөлдөөн нэмэгдэнэ.
Уламжлалт хэрэгсэл тэсэх үү?
Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу хэвлэмэл сэтгүүлүүд нь тодорхой сонирхол, ижил зорилго бүхий байнгын уншигчидтай байдаг. Эдгээр хүмүүсийг онлайнаар үйлчлүүлж цахим хэлбэрээр сэтгүүлээ уншиж байна гэдгийг төсөөлөхөд амархан. Гэвч онлайнаар амжилт олохын тулд уг сэтгүүлүүд өөрсдийн хэвлэмэл эхээ цахим хэлбэрт шилжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Хэвлэмэл контент нь онлайн контенттэй харьцуулахад хангалттай гүн гүнзгий харилцаа үүсгэж чаддаггүй.
Тэгвэл яаж онлайнд амьд мэнд орших вэ? асуудлын гол нь хэвлэмэл мэдээллийн эрэлт багассан ч өртөг өндөр хэвээр байна. Тухайн мэдээллийг зорилтот хэрэглэгчдэд түгээх арга зам нь болхи, удаан, үнэтэй хэвээр байна. Цаг хугацаа өнгөрөх тусам интернэт орчин дахь мэдээллийн цар хүрээ тэлж, харилцаа холбооны улам буурч, дотоодын контент бусад улс орнуудад нээлттэй болж яваандаа дэлхий нийтийг хамарна. Тийм учраас цахим хэрэглэгчдээ өсгөхийн тулд контент бүтээгчид өөрсдөө хийсэн ажлынхаа төлөө ямар нэг хөлс авах ёстой. Ингэхийн тулд урт удаан ба хэцүү зам туулах боловч контент бүтээгч компаниуд зар сурталчилгаа, урьдчилсан захиалга авах хэлбэрээр мөнгө олж, ашиг хийхийн тулд шинэ нөхцөлтэй тулж, тэмцсээр ажиллацгааж л байна.
Контентаар ашиг олох гарц
Боломжит хувилбарын нэг бол зар сурталчилгаа. Цахим орчин дахь энэ төрлийн бүтээгдэхүүний давуу тал нь дэлгэрэнгүй мэдээлэл шууд өгөхөөсөмнө гол мессежээ эхэлж ойлгуулдаг. Хэрэглэгч тухайн зар дээр дараад нэмэлт мэдээллийг олж авах зарчмаар ажилладаг. Зар сурталчилгааны ажилтнуудын хувьд тухайн сурталчилгаа дээр хийгдэж буй хүмүүсийн үйл хөдлөлийг мэдэх боломжтой.
Зарим нэг контент үйлдвэрлэгчид онлайн захиалгаар мөнгө олох туршилтуудаа эхлээд байна. Ингэхдээ товч контент нь үнэгүй байх ба хэрэглэгч дэлгэрэнгүйг уншихдаа төлбөрөө төлөх байдлаар зохицуулах болно. Эрсдэл нь төлбөрийн мэдээлэл гарч ирмэгц сайтад зочлогдсын тоо эрс буурч, мэдээллийн үнэ цэнэ унаж болзошгүй. Яагаад гэвэл онлайн орчинд мөнгө төлөх үйл явц хүмүүсийн сэтгэл зүй, хандлагад арай суурьшаагүй байна.
Контент бүтээгсэд мэдээллээ бага багаар өргөжүүлэх зам бий болно. Уламжлалт байдлаар 5 цент төлж чек бичиж захиалга хийдэг байсан бол одоо интернэтэд нэг товч дараад хүссэн захиалгаа авч чадна гэсэн үг. Энэ технологи нь нийтлэгчдийн хувьд бага хэмжээний мөнгөн өртгийг санал болгох замаар өргөн хүрээний хэрэглэгчдийг татахад туслана. Амжилттай хэрэгжүүлж чадсан нь интернэтийг үзэл бодол, туршлага, бараа бүтээгдэхүүнээр дүүрэн зах зээлийн буюу контентын орчинд хувирган, амжилттай үргэлжлүүлж чадна.
Эцэст нь хэлэхэд КОНТЕНТ БҮТЭЭГЧИД ҮРГЭЛЖ ЯЛАХ-ыг Билл Гейтс 20 жилийн өмнө олж харжээ. Хагас зуун жилийн өмнө телевизийн салбарт шинэ хувьсгал эхэлж мөнгийг олох шиг болдог байсан тэр мөчлөг интернэт орчинд хүчтэй үргэлжлэхийг аль хэдийнэ мэдсэн байна. Цахим талбарт бодит харилцаа үүсэх үед контент буюу агуулгын цар хүрээ улам тэлнэ гэсэн нь өнөөдөр нэгэнт биеллээ олжээ. Тийм ч учраас мэдээлэл технологийн хамгийн чухал контент болох програм хангамж, түүнийг үйлдвэрлэгч Майкрософт компани өдий хүртэл өндөрлөгөө хадгалсаар байгаа билээ.
Г.Солонго
Нийт харилцан яриа