Call24 гар утасны апп албан ёсоор гарлаа

Call24 гар утасны апп албан ёсоор гарлаа

Уншсан既読Read 48
ТүгээхShare共有する공유하기

Call24 гар утасны апп нь албан ёсоор ашиглалтад орж, харилцагч байгууллагууд маань дэлхийн хаанаас ч компанийхаа дуудлагаа интернет ашиглан хүлээн авч, гадагш дуудлага хийж, харилцагчийн мэдээллээ ухаалагаар удирдах боломжтой боллоо.

Энэхүү апп нь Call24 дуудлага CRM contact center системийн бүрэн боломжуудыг гар утсанд тохируулан хялбар интерфэйстэйгээр хүргэхээр эхний хувилбараа танилцуулж байна.

Тайлбар

EXT (extension) = Дотуур дугаар
Queue = Дуудлагын дараалал Олон EXT-ийг нэгтгэсэн дуудлагын дарааллын систем. 


Гол боломжууд

Ирж байгаа дуудлагад апп-аас шууд хариулах болон залгах

Утас LOCK үед

Утас нээлттэй үед

Queue EXT → дуудлага queue-ээр дамжиж ирнэ. Дуудлага эхлээд queue-д орж, дарааллын дагуу чөлөөтэй болсон extension рүү автоматаар холбогдоно.
Direct EXT → дуудлага шууд ирнэ. Тодорхой хүн хариуцах, хувийн эсвэл удирдлагын хэрэглээнд тохиромжтой.


Аппаас харилцагч руу дугаар цуглуулж залгах 

Ирсэн дуудлагаас эргэж залгах

 


Дуудлагын түүх, бичлэг, шалтгаан

Ярианы бичлэг болон багийн тэмдэглэл хөтлөх шилжүүлэх 

Дуудлагын статистик – Тухайн харилцагчийн профайл дээрх дуудлагын тайлан. Нийт, хариулсан, алдсан дуудлага болон ярианы хугацааны мэдээллийг харуулна.


Харилцагчийн мэдээлэл - CRM

Дуудлага бүр CRM дээрх харилцагчийн мэдээлэлтэй автоматаар холбогдоно өөрөөр хэлбэл ямар учиртай хэн залгаж байгааг шууд харна

Дотоод тэмдэглэл ба хариуцлага – Харилцагчтай холбоотой дотоод тэмдэглэл бичих, хариуцах баг, мэргэжилтэн болон холбогдсон шалтгааныг бүртгэх боломжтой.

Харилцагчийн профайл – Тухайн харилцагчийн үндсэн мэдээлэл, байгууллага, албан тушаал зэргийг нэг удаа CRM д бүртгэж бүлэгт оноох боломжтой.

Дуудлагын түүх – Тухайн харилцагчтай хийгдсэн бүх дуудлагын огноо, харилцсан ажилтан,хариуцсан баг, ангилал болон төлөв (хаагдсан/нээлттэй)-ийг жагсаалтаар харуулна.

 


Харилцагчийн үйлчилгээ – Шуурхай харилцаа

Шуурхай харилцаа – Оператор дуудлага дууссаны дараа тухайн харилцагчид урьдчилан бэлдсэн SMS, и-мэйл хариулт илгээж, мэдээлэл, заавар, баталгаажуулалтыг стандарт хэлбэрээр хүргэх боломжтой. Ингэснээр харилцагчийн үйлчилгээ илүү хурдан, нэг жигд болно.

SMS илгээх – Дуудлага хийсэн харилцагч руу урьдчилан бэлдсэн SMS хариултаас сонгон илгээх эсвэл өөрийн мессеж бичиж илгээх боломжтой. Helpdesk зарчмаар шуурхай, стандарт мэдээллийг хурдан хүргэнэ.

Бэлэн бэлдсэн загвараас сонгож мэйл илгээх – Тухайн харилцагч руу апп-аас шууд и-мэйл илгээх боломжтой. Шаардлагатай нэмэлт файлыг хавсарган илгээж, харилцагчидад албан ёсны мэдээлэл, үнийн санал, гэх мэт мэдээллийг утсаар ярингаа ч хүргэх боломжтой.



Операторын удирдлага

Online / Offline төлөв удирдах - Дуудлага авах боломжгүй бол утсаа түр хаах нээх боломжтой.

Дуудлага шилжүүлэх - Дараагийн хүнд эсвэл өөр ажилтанд дуудлгыг оноох болон шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэх боломжтой.


Хаанаас ч ажиллах шийдэл

Call24 апп нь алсын зайнаас ажиллах, салбар хоорондын уялдаа, 24/7 үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэлхийн аль  улсаас бүхэн дэмжихээр бүтээгдсэн. Ингэснээр байгууллага дуудлага алдахгүй, харилцагч бүрт цаг тухайд нь үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

 

Хэрвээ та ямар нэгэн бизнес удирддаг бол Call24 гар утасны апп-ыг ашиглан дуудлага, харилцагчийн үйлчилгээгээ хаанаас ч бодит хяналттай удирдаарай. Дэлгэрэнгүй мэдээлэл, апп нэвтрүүлэх зөвлөгөө авах бол Call24 багтай 77101251 дугаараар холбогдоорой.

https://play.google.com/store/apps/details?id=mn.greensoft.call24

https://apps.apple.com/us/app/call24/id6744170245